ЭЭЖДЭЭ

Хэвлийд нь бойжих намайг

Халуун дулаан үгээр энхрийлж

Хайр шингэсэн хоолоор хооллож

Хорвоод мэндлэхэд минь ээж минь та тус болсон

Цагаан халад өмссөн хүнд би өргүүлж

Царайг нь харахсан гэж хүлээсэн хүнээ

Үзмээр санагдаад нүдээ нээхдээ

Үнэн их баярласандаа ориллоо

 

Эхийнхээ энгэрт наалдсаар

Элгэн зүрхэнд нь тэврүүлсээр

Эцэстээ 6 жилийг ардаа орхиод

Нуруундаа цүнх үүрч, гартаа цэцэг барьж

Сургуулийн хаалгаар ороод

Сурагчийн ширээний ард сууж

Сурах эрдэмд шамдсаар

Сурагчийн 8 жилийг ардаа орхижээ

 

Бие минь өсөх тусам, бүх зүйлийг ойлгодог болж

Бүхний учрыг мэддэг болсон юм

Ээж тандаа шүлгээр дамжуулж

Зүрхний гэнэн үгс, зүүдний гэнэн совингоо

Таньтай хуваалцахаар сууж байна

Ээжээ таныхаа ачийг бахдаад барахгүй

Тоонон дор шүлэглээд  дуусахгүй

Гэрэл дор дуулаад  дундаршгүй , тийм их

 

Та минь наддаа

 Сүүн сэтгэлт цайлган бурхан

Тэнгэрээс олдсон үнэт шүр

Сувд гоёлтой их хатан билээ

Ээж үр хоёрын зүрх нэг, амь нэг

Бүлээрч таныгаа зовоохгүй ээ, ээжээ

Буруу явж таныгаа гомдоохгүй ээ, ээжээ

Дулимхан сурч таныгаа ичээхгүй ээ, ээжээ

Дулдуйдаж таныгаа элэглэхгүй ээ, ээжээ

 

Хүнд нэг зүрх байдаг бол

Надад 2 зүрх бий, учир нь

Эхийн минь зүрх миний зүрхний дэргэд

Үргэлж оршино.

 

Ээждээ би хайртай.

 

Ном 2009-08-26

Уянга дэлгүүрээс ном худалдаж авав.

Уутийг нь задлаад гаргаад ирлээ шүү

Тэгтэл тэр ном нь үлгэр биш харин

Тууж байна гэдгийг хараад гайхлаа

Ахиад авъя гэтэл мөнгө нь хүрэлцэхгүй

Аваачаад өгье гэтэл буцааж болдоггүй

Хэсэг тээнэгэлзэн зогсож байтал

Хэн нэгэн тэгтэл тусаллаа түүнд

Нэрийг нь ядаж мэдээгүй болохоор

Нар уулынн цаагуур ортол харав

Яаж мэдэх билээ гээд зогсож байгаад

Ядраад тэр гэртээ харилаа

Очоод номоо дуустал нь уншаад

Олон ном,тууж авсан гэдэг

Яагаад номонд дуртайг нь асуутал

Яг тэр үед ягаан туяа тусаад

Гоё ном болохыг мэдсэн юм

Яагаад гэвэл ном ухаантай

                         гэж хэлсэн юмдаг

 

Алагхан цэцэг 2009-08-31

Анх харсан хүн болгон хараад л баймаар,

Ард нь ирсэн цэцэг бүр атаархмаар,

Анхилам үнэрээрээ бусдыг дийлсэн,

Алагхан цэцэг байлаа гэнэ шүү.

                     Өнгө өнгийн дэлбээгээрээ ,

                     Бусдыг гайхшруулдаг байв.

                     Өөрөөсөө жаахныг хайрлаж,

                     Бүүвэйлэн унтуулдаг байлаа.

Төрөл дотроосоо хамгийн сайхан нь тэр,

Тааруухан цэцэгний хажууд ч тэр,

Хамгийн гоё нь, хамгийн даруухан нь

Хамгийн үзэсгэлэнтэй нэгэн байв гэнэ шүү

                             Миний хамгийн дуртай цэцэг бол алаг цэцэг

 

Аз 2009-09-03

Би өчигдөр хичээл дээрээ сууж байтал зургийн багш орж ирэв. Тэгсэн чинь харин ингэж хэлдэг байгаа.

Энхзул бид 2ийг зургийн үзэсгэлэн рүү дагуулж явна гэнээ. Яагаад заавал бид хоёрийг гэснийг асуувал

бид 2ийн зурсан зураг байгаа гэхлээр нь очдог хэрэгээ гээд явах болов. Багш бид 2т чөлөө өгөв. Би гэр_

лүүгээ гүйж очоод хувцсаа яаран солив .  Тэгээд би эргээд сургуулруугаа очив. Очтол миний зураг

шагналтай байруудын хажууд өлгөөтөй байв. Миний зураг дээр байр бичээгүй байсан болохоор би зур_

гаа байр эзлээгүй байх гэж бодлоо. Тэгтэл 47р сургуулийн гээд уншхаар нь хэн юм болоо гээд бодож байсан

чинь миний нэрийг дууддаг байгаа би ямар их баярласан гэж бодно. Очоод би Япон улсын элчин сайдаас

авлаа. Би "Миний мөрөөдөл"гэсэн сэдэвтэй зураг зурсан юм. Надад бийр гуаш өгсөн би тусгай байр д нь

орсон. Би өргөмжлөлөө үзүүлнэээ.Тэгээл энэ чинь аз шүүүүү

 

Бодоод л бодоод л санаад л санаад л 2009-09-14

Нэгэн өдөр өнгөрч шинэ өдөр эхэллээ

Намар боллоо гэж бодоод л бодоод л

Найтаах зуураа бүхнийг эхэлнэ гэж

Нарийн сандал дээрээ суун бодоод л

           Ариухан тунгалаг ус гялалзаж

           Ачит эхээ санаад л санаад л

           Аливаа зүйлд санаа зовохгүй гэж

           Аргалан санаад л санаад л

Бодолдоо дарагдан бүхнийг санаад л

Бороо орлоо гэж бодоод л байх шиг

Бараан үүл гарлаа гэж санаад л

Бархиран ориле гэж бодоод л

Хоёр найз үргэлжлэл 2009-10-09

           Навчаа дорхноо өөр сайн найзтай болов.Учир нь түүнд найзлъя гэсэн хүүхдүүд олон байдаг аж.

Онц сурдаг болохоор тийм юм уу эсвэл ааш сайтай болоод ч тэр юм уу бүү мэд.Тэгээд тэр маш их баяртай

байв.Цэцгээг бүр мөсөн мартжээ.Цэцгээ байнга нүднийх нь өмнө сүүтэгнэнэ.Тэглээч гэсэн Навчаа тоохгүй.

Маргааш болов.Тэгтэл Цэцгээг Навчаатай хамт суу гэж багш нь хэлэв.ӨӨ Яанаа Цэцгээ Навчаагийн дэвтэр

дээр ундаа асгачихлаа?Навчаа уурлаад Цэцгээд ичээх үгс хэлэв. .Цэцгээгийн хацар улайн байв гэсэн ч тэр эргээд

хариу барисангүй.Өөрийнхөө бурууг мэдсэн болохоор тэр.Тэр 2 ийнхүү явааг сурагч Б.Нямдэлгэр миний бие

мэдээллээд дууслаа.

Нийтэлсэн: bbumblai, Нээгдсэн: 94, Засах, Сэтгэгдэл: 7, Жоорло

Хоёр найз

2009-09-30 18:03:33

            Навчаа,Цэцгээ хоёр сайн найзууд.Навчаа бол мундаг сурдаг.Харин Цэцгээгийн хувьд тийм биш.Өглөө

тэр хоёр хичээлдээ яван ирнэ.Навчаа ирээд шууд даалгавраа хийнэ.Цэцгээ болохоор цүнхээ орон дээрээ

шидчихээд Навчааг дуудан тоглоё гэхэд Навчаа зөвшөөрөхгүй.Тийм ч учраас Цэцгээ уурандаа бахдаж ядан

байна.Тэрээр гэртээ ирээд ээжээсээ юу хийхийг асуутал ээж нь гэрийн даалгавраа юм уу,гэрээ цэвэрлэ

гэвэл Цэцгээ бухимдана.Ээж нь ажилдаа явлаа миний охин байж байгаарай гадагшаа гарвал хүмүүс аваад

явчихна шүү гэхээр гомдоно.Навчаа гэрийн даалгавраа хийгээд дууслаа.Одоо түүнд нэг ажил үлдсэн нь гэрээ

цэвэрлэх байлаа.Гэтэл тэр огтхон ч төвөгшөөсөнгүй.Шууд л хийж эхэлсэн бол заавал дуусгана.Ингээд Навчаа

бүх ажилаа дуусгалаа.Навчаа,Цэцгээ хоёрын цонх өөд өөдөөсөө харсан байдаг болохоор Цэцгээ байнга

Навчаагийнх лүү харна.Түүнд атаархах сэтгэл төрж түүнийг давах гэж оролдоно.Даан ч бүтэхгүй болохоор

тэр байж ядна.Навчаагийн гэр цэвэрхэн байгааг харсан Цэцгээ шууд муухайгаа харагдуулахгүйн тулд

гэрээ цэвэрлэлээ.Навчаа найз луугаа хартал гэрээ цэвэрлэн байхыг хараад инээмгэлэнэ.Яагаад гэвэл

тэрний залхуу нь үргэлж дийлдэгийг тэр хэн хүнээс сайн мэднэ.Маргааш өглөө Навчаа,Цэцгээ хоёр

сургууль руугаа архах зуураа ийн яриа өрнүүлэв.

         - Цэцгээ би өчигдөр танайх руу харсан чинь чи гэрээ цэвэрлэж байна лээ? гэвэл Цэцгээ:

         -Яасан атаархаад байгаа юм уу? гэвэл Навчаа сандарч идэж явсан зайрмагаа газарт унагаахад

Цэцгээ өө чи сайн барьж явахгүй яасан юм бэ? гэвэл Навчаа энэ удаа тэсэлгүй:

         -Чи ер нь миний найз мөн үү?Яахаараа дандаа хүн балай үгээр өдөж байдаг юм! Би ерөөсөө чамтай

муудлаа.Ийм найзтай байж үзээгүй гээд гүйгээд явчихав.Цэцгээ ер харамссан шинжгүй алхав.Гэтэл

сүүлдээ түүнд ганцаараа байх ямар байдагийг бурхан түүнд үзүүлэв.

 

                                                                            Үргэлжлэл бий

 

Шинэ жил 2009-11-18

Өндрөөс өндөрт дүүлж яваа

Өвгөн буурал өвлийн өвөө

Гацуураас гацуурт дамжин

Ганган бэлэгээ тараана.

          Жижигхэн хүүхдүүдийн найз нь болсон

          Жирийн ч биш өвлийн өвөө

          Хосгүй  сайхан   бугануудаа

          Хооллож хооллож ирсэн дээ.

Өдөрүүд улиран өнгөрхөд

Тэсэлгүй хүлээсэн мөчийг

Өвлийн өвөөгөөр эхлүүлээд

Тансаг сайхан шинэ жилээ угтацгаая.

 

Улс Тунхагласны Баярт 2009-11-26

Эртний Монгол улс анх байгуулахад

Эхийнхээ гэдсэнд байтугай хорвоо дээр ч сураггүй байсан би

Эзэн Чингис хаан маань өөдөлсөн ч тэнгэр дээр оршихуй

Элдэв олон зүйлүүд бий болж бүтсэн

Одоогоос тэртээх нэгэн жилд Монгол улс байгуулахад

Олон түмэн сурагч нар зүүдэнд ч орохооргүй алга байсан

Одтой хамт ниссэн эзэн богд Чингис хаан одоор чимэгдэнэ

Онцгой байгууламж баригдсан хоттой

Бүх хүмүүст Улс Тунхагласны баярын мэнд дэвшүүлье.

 

Таньдаа ээжээ 2009-12-07

Өнгөрсөн бүхэнд учир бий гэхдээ

Өөдөсхөн жоохон охинд ямар учир

Байдгаараа хичээн ажилд зүтгэдэг

Байхаас цорын ганц нэгэн ээж минь

Олон түмний нүдэн дээр УУЧЛААРАЙ   гэж хэлье.

Гэрэлд суун ажилаа хийх нь

Гэнэтийн явдалаас сэргийлж чадаж

Дэндүү ихээр халамжлаж инээдийг нь хүргэдэг

Дэнгийн эрвээхэй  шиг цайлган ээж минь

Хэн хүний нүдэн дээр ээждээ ХАЙРТАЙ  гэж хэлье.

 

Багш 2010-01-29

Одоогоор хавар цагсан. Гэрийн тооноор нар дулаахан гэгч нь тусна. Энд Хишгээ амьдардаг ажээ.Тэр бол багш хүн. Өглөө Хишгээ яаралгүйхэн босов.Тэр саяхан нэгэн шинэ сургуульд ороод ажлын анхны алхмаа эхэлж буй ажээ. Шинэ ажилдаа очихоор сайхан хувцаслав.Тэр бүх юмаа бэлдэн гэрээсээ гарав. Зам дээр зогсон машин барин ажилдаа орлоо.Түүнийг ороход захирал нь угтан зогсож байлаа

Сайн байна уу, захирлаа? хэмээн эеэлдэгхэн мэндлэв.

Сайн , та ажилдаа ороход бэлэн үү? Бэлэн бол танд 5 дугаар ангийг даалгаж өгнө дөө гэв.

Бэлээн, хэмээгээд оров. Хишгээтэй хүүхдүүд мэндлэн хичээлдээ оров.

  За багш нь өнөөдрөөс эхлэн танай ангийн багш боллоо. Одоо бүгдээрээ хичээлээ эхэлье.

 Монгол хэлийн номоо гаргаад  3 дугаар хуудасны " Цэн Тогорууг"  хуулж бич гэлээ.

Сурагчдыг юмаа бичиж суухад тэр дотроо " Би ингээд багш боллоо гэж үү, миний ганц мөрөөдөл ийнхүү биелэх гэж байдаг аа. Одооноос эхлээд сайн ажиллана аа." гэж бодолхийлэн инээмсэглэн сууна. Тэгээд :

Одоо бүгд нэрээ хэлээрэй.  А_гаас эхэлье. Болдын Алтаншагай, Баттулгын Аззаяа гэж хүүхэд бүр нэрээ хэлцгээв. Багш нь бичиж дуусаад за одоо юмаа хийцгээ гэв.Тэдний анги өглөө ордог болохоор өдөр 01:30 гээд тардаг ажээ. Өнөөдөр захирал нь эрт тарж болно гэсэн учир гэртээ харихаар гарав. Зам зуураа хичээлийн жилийн эхний өдөр юу хийснээ бодох бүрт сэтгэл нь баясна.

                                                             үргэлжлэл бий.....

 

Бэлэг...... 2010-02-04

Сайн уу ? Би  лео ахдаа баярлалаа гэж хэлье. Таны өгсөн бэлэг надад таалагдсан. Одоо би 4 н баавгайтай

боллоо. Би бүгдэд нь нэр өгсөөн.

                  Ээж  баавгайд   Бигги

                  Эгч баавгайд     Никки

                  Нялх баавгайд   Томми бөгөөд англи дуу дуулж авсан  баавгайдаа Эмилли гэдэг нэр өгсөөн. Лео

ахдаа баярласнаа илэрхийлж мөн таныг надаар нэг шүлэг зохиолгож болохыг хэлье. Та юуны? тухай ямар?

нэрээр шүлэг зохиолгохоо хэлвэл би зохиож өгнөөөө. 

                Миний блогоор ордог бүх блогчиддоо баярлалаа. Би цаашид улам олон

         шүлэг, өгүүллэг зохионооо.        

 

Баяр 2010-02-14

       Өглөөний  наран баруун тийш гудайна.

       Өнгийн солонго тэнгэрт  гэрэлтэнэ.

       Дуутай шуутай баярын өдөр

       Дугуй савтай айргаа аягална.

       Бор аягатай сүүгээ барисаар

       Буурайтайгаа бид золгоно.

       Идээгээ дээш нь тавьж,ирэх зочдоо хүлээн аваарай

 

Багшаа Дуулъя 2009-07-19

А-Я хүртэл                                                         

Ааваас ах хүртэл                                                 

Ээжээс эгч хүртэл

Төрлөөс төөрөг хүртэл

Удмаас ураг хүртэл

Гарт үзэг бариулж

Ертөнцийн хэл сургасан

Ганцхан багш таньдаа

Гүнээ талархал илэрхийлж

Маш их баярлалаа

2009,02,02

Би энэ шүлгээрээ сургуульдаа түрүүлсэн.Та нарт таалагдах байхаа.

 

Сарнай 2009-08-02

Улаан,ягаан өнгөтөй

Сарнай цэцэгүүд

Уяран дуулна

Сар луу хараад

Сайхнаар гэрэлтэнэ

Сарнай бүр л

Бидний зан араншин

Дийлдэшгүй их

Бид тодоос тод гэрэлтэнэ

Гэж ийнхүү дуулна

Миний ээж 2009-08-10

Энэхэн дэлхийд намайг төрүүлсэн

Энхрийлэн байж л намайг таниулсан

Хорвоогийн бүхэл ертөнцөд

Хос шувууд уянглан жиргэнэ

                   ДХ:Ээжий минь дуу хоолой

                        Эгшиг шиг цээжинд минь наалдана

                        Өөрийн минь бүүвэйн дуу

                        Өрөөлийг харан уянглана           Энэ дуу

Эхийн халуун сэтгэл 2009-08-11

Үрээ гэсэн санаа бодолтой

Дэлхийд ганцхан эх минь

Үлэмж сайхан сэтгэлтэй

Дээдийн дээд эх минь

                  Уужим хорвоод намайг төрүүлсэн

                  Сарны туяа шиг эх минь

                  Урлагийн авъяас надад өвлүүлсэн

                  Саруул ухаант эх минь

Олон ээжүүдийн дундаас

Нарны цацрал шиг эх минь

Охин үр наддаа

Насны шүтээн эх минь

                                      Хайрт ээждээ зориулав

                                      Ээжээ таньдаа хайртай.

Дөрвөн улирал 2009-08-17

Намар навчис шарлана

Өвөл цасан будрана

Хавар модод нахиална

Зун цэцэгс дэлгэрнэ

                Хүмүүс дулаан хувцсандаа орно

                Хүүхдүүд цасан өвгөн хийнэ

                Амьтад ичээнээсээ яаран гарна

                Мал сүрэг тухлан идээшлэнэ

Хорвоо дэлхий өөрийн жамтай

Улирал бүр өөрийн өнгөтэй

Хүүхэд бид наадан тоглох дуртай

Томчууд бас гоёж гоодох дуртай

 

Өөдөсхөн жоохон Туяа 2009-08-18 07:27:16

Хөрш айлийн охин

Хачин гэж жигтэйхэн

Ээждээ эрхлэн эрхлэн

Элдэв хов зөөнө

                    Үеийн найзууд нь тэрнийг

                    Үлдээгээ л явчихдаг байлаа

                    Бяцхан охин Туяа

                    Баахан дэмий ширтэнэ 

Нэгэн өглөө тэр

Нэрээ дуудаад үзлээ

Жоохон болохоор нь

Хэн ч тэрнийг тоодоггүй гэнэ

                      Хачин хачин хачин

                       Хачин гэж жигтэйхэн

Хөх тэнгэр ба алтан наран 2009-08-19

Уужим саруул нутаг газар

Үзэсгэлэнт байгаль цэлмэг тэнгэр

Тодоос тод гэрэлтэх алтан наран

Хөх тэнгэрээ гийгүүлэн мандана

                         Хараад баршгүй

                         Хөх тэнгэр

                         Хорвоод ганцхан

                         Алтан наран

Гоёмсог Анааш

2009-08-20 05:16:47

Мирлин эгчийн гуйснаар энэ шүлгээ бичиж байна. Би бас анаашанд дуртай. Их хөөрхөн амьтан. Хүүхэлдэйн киноноос л үздэг.

ГОЁМСОГ АНААШ

Өндөр сайхан хүзүүтэй

Өөдөсхөн жоохон эвэртэй

Торомгор хөөрхөн нүдтэй

Туяхан нарийхан шилбэтэй

            Амьтдын мисс анааш

            Африкт амьдардаг анааш

            Алаг эрээн анааш

            Аргагүй гоёмсог анааш

Мирлин эгч бид хоёрын хайртай АНААШ.

 

Зохиогч Б.Нямдэлгэр

 

(Нийт: 23)